Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-15 10:51:08

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран зохион байгуулдаг үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан өнөөдөр эхэлнэ.


Хасагдах шатны эхний барилдаанд Архангай аймгийн багтай Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээнийхэн зодоглох юм. Ялсан баг аяллаа үргэлжлүүлэх бол ялагдсан ч тэмцээнээ дуусгана. Барилдаан 19:45 цагт эхлэх хуваарь гарчээ.


Тэгвэл маргааш Өвөрхангайн эсрэг Өмнөговь, 18-нд Увстай Говьсүмбэр, 19-нд Ховд-Баян-Өлгий аймгийн багтай барилдсанаар шилдэг дөрвөн багийн нэр тодрох юм.

Связанные новости