Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 600 гаруй тамирчин оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
uranatuya@gmail.com
2024-04-14 10:58:30

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн U-15 улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулж байна.


Эрүүл чийрэг, спортлог иргэн бэлтгэх, их спортын ач холбогдол үнэ цэнийг сурталчлан таниулах, цаашлаад тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид бэлтгэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд тус тэмцээнийг зохион байнуулж байгаа юм. 


Уг тэмцээнд 35 байгууллагын 600 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат оролцож тамирчдад амжилт хүслээ. Мөн хүндэт зочноор Монгол Улсын нэрийг тив дэлхийд дуурсгасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер, улсын начин Т.Энхтуяа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олимпын зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар оролцож байна.




Связанные новости