Норвегийн биатлончид буухиа уралдаанд 12 дахь удаагаа түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-09 13:10:13

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 9 /RT/. Биатлоны Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн буухиа уралдаан АНУ-ын Солжер Холлоу хотноо өчигдөр болж, Норвегийн шигшээ баг түрүүллээ. 


Норвегийн багийн Штурла Лагрейд, Тарьей Бё, Йоханнес Бё, Ветле Кристиансен нар нэмж таван сум буудаж, торгуулийн гурван тойрог тойрсноор 1 цаг 13 минут 12.3 секундээр тэргүүлэн орж иржээ. Норвегичуудын хувьд Дэлхийн цомын буухиа уралдаанд дараалан 12 дахь удаагаа түрүүлж байна. 


Хоёрдугаар байрыг Патрик Браунхофер, Томмасо Жиакомел, Дидье Биона, Лукас Хофер нараас бүрдсэн Италийн баг (хоцролт- 26.5 секунд; нэмэлт 8 сум) эзэлжээ. Гуравдугаар байрт Германы баг (+27,3; 0+8) орсон бөгөөд Юстус Стрелоу, Йоханнес Кюн, Бенедикт Долл, Филипп Наврат нар уралдсан байна.  АНУ-ын баг (+1.30.0; 1+9) 1991 оноос хойш анх удаа дөрөвдүгээрт орлоо. 

Улирлын таван уралдааны дүнгээр Норвегийн баг 450 оноо авч, Дэлхийн цомын буухай уралдаанд тэргүүллээ. Тус улсын дараа Герман (330), Италийн (290) багууд орсон байна.

Связанные новости