Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хорьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-09-29 11:15:55

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өчигдөр Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хорьжээ.

Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан түүнийг сэжигтнээр тооцон 3 сар орчим цагдан хорьж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцэл илэрхийлж өлсгөлөн зарласны улмаас бие нь муудан эмнэлэгт хүргэгдэж байсан юм. 

Г.Дэнзэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад шинэ баримт гарч ирснээр АТГ-аас Эрүүгийн хуулийн 150, 263, 265 дугаар зүйлийг үндэслэн яллагдагчаар татаж, баривчлаад байна. Дээрх зүйл ангиуд нь "Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх", "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах", "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах" гэсэн агуулгатай бөгөөд учруулсан хохирол зэргийг үндэслэн 1 сараас 10 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. 

Н.Туяа

Связанные новости