“Ливерпүүл”, “Челси” хоёр Английн лигийн цомын төлөө өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН. 2024 оны нэгдүгээр сарын 25 /ТАСС/. Английн хөл бөмбөгийн лигийн Цомын
тэмцээний хагас шигшээ тоглолтод “Ливерпүүл” баг “Фулхэм”-ийн талбайд хариу
тоглолт хийж 1:1 харьцаагаар тэнцсэнээр финалд шалгарлаа.
“Ливерпүүл” багаас 11 дэх минутанд Луис
Диас гоол оруулсан бол “Фулхэм”-ийн Исса Диоп 77 дахь минутанд хариу гоол хийжээ.
Хоёр багийн эхний тоглолтод 2:1 харьцаагаар “Ливерпүүл” ялалт байгуулсан юм. Ингэснээр Юрген Клоппын удирдсан хөлбөмбөгчид Лондоны “Челси” клубтэй хоёрдугаар сарын 25-нд “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглохоор боллоо.
Английн лигийн цомын тэмцээн 1960
оноос хойш явагдаж байгаа бөгөөд түүнд 4 дээд дивизионы клубууд оролцдог. Цомын
тэмцээнд түрүүлсэн баг дараачийн улиралд Европын конференцийн Лигт тоглох
эрхийг авдаг байна.
Ташрамд дурдахад, “Ливерпүүл” баг
Английн лигийн цомын тэмцээнд 9 удаа, “Челси” баг 5 удаа тус тус түрүүлж
байжээ.