ДОРНОД: Мах кг нь 9000-15000 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн “Шүр” зах дээр адууны мах 12000, үхрийн мах 15000, хонины мах 9500-10000, ямааны мах 9500 төгрөгийн үнэтэй байна. Харин бөөний үнэ адуу 7000, үхэр 8000, хонь 7000, ямаа 5500 төгрөгөөр худалдан борлуулж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.
Түүнчлэн бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд төмс кг нь 1800, лууван 2500, сонгино 3000, гурил 2700-3500, шингэн сүү 5000, ургамлын тос 6850, элсэн чихэр 5500, өндөг 650 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг
өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад гурил, үхрийн махны үнэ 1000 төгрөгөөр, адууны
мах 2000 төгрөгөөр, сүү 1500 төгрөгөөр нэмэгджээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня