СЭЛЭНГЭ: 2023 онд 9.0 сая мод тарьжээ

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-01-09 11:48:04

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 09 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг өнгөрсөн онд 2.0 сая мод тарих төлөвлөгөөтэй байснаас 9.0 сая мод тарьж, төлөвлөгөөгөө 5 дахин давуулан биелүүлжээ. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг Монгол Улсын Засгийн газартай 2022-2030 онд 20.0 сая мод тарьж, ургуулах гэрээ байгуулсан. Үүнийг 10 жилээр тооцох юм бол жилд 2.0 сая мод тарих юм.

 

Сэлэнгэ аймаг Засгийн газартай 20.0 сая мод тарьж ургуулах гэрээтэй ч өөрсдийнхөө туршлагад тулгуурлан 627.0 сая ширхэг модыг тарьж, ургуулахаар ажиллаж байна. Үүний 320 гаруй саяыг нь уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарьж, ургуулах гэрээ байгуулжээ.

 

Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөрөө жилд 1000 гаруй га газрыг ойжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

Связанные новости