Аргентин улс БРИКС-ийн гишүүнчлэлээс албан ёсоор татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-30 11:16:56

БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /DW/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей БРИКС-ийн удирдагчдад захидал илгээж, хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын тус холбоонд гишүүнээр элсэх төлөвлөгөөнөөс татгалзах шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан тухайгаа өчигдөр буюу баасан гарагт мэдэгджээ. 


“Аргентин улс одоо тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэх тааламжтай мөч биш байна гэж H.Милэй хэлсэн байна.


Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг орнуудаас бүрдсэн тус холбоо нь өнгөрсөн наймдугаар сард зургаан шинэ гишүүн элсүүлнэ гэдгээ зарласан юм.


Аргентин, Этиоп, Иран, Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмирт улсын гишүүнчлэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр болох ёстой байлаа.


БРИКС-ийн орнууд одоогоор дэлхийн хүн амын 40 орчим хувийг, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд Ази, Африк, Ойрхи Дорнодын 14 улс тус холбоонд нэгдэх сонирхолтой байгаа юм.

Связанные новости