“Канвон-2024” залуучуудын олимпын тасалбарыг үнэгүй авах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-11-16 10:00:08

СӨҮЛ, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /Xinhua/. БНСУ-ын Канвон мужид 2024 онд болох залуучуудын өвлийн олимпын наадмын Каннин хотноо болох нээлтийн ёслолоос бусад бүх арга хэмжээний тасалбарыг үнэгүй авах боломжтой гэж Олон улсын олимпын хорооноос мэдээлжээ.


Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэх “Канвон-2024 наадмын тасалбаруудыг өнгөрсөн бямба гаргаас эхлэн албан ёсны цахим платформоор дамжуулан авах боломжтой болжээ.


Нээлтийн ёслол нэгдүгээр сарын 19-нд Gangneung Oval”, “PyeongChang Dome” цэнгэлдэх хүрээлэнд нэгэн зэрэг болно. Каннинд болох нээлтийн ёслолын тасалбарын үнэ 30-100 мянган воны /22-74 ам.доллар/ хооронд байгаа бол PyeongChang Dome” руу нэвтрэхэд үнэ төлбөргүй байх хэдий ч үзэгчид цахим платформ эсвэл касснаас тасалбар авах шаардлагатай ажээ.  


Энэхүү наадмыг зохион байгуулахдаа 2018 оны Пёнчан-2018 өвлийн олимпын наадмын тэмцээн уралдаануудыг явуулсан хэд хэдэн байгууламжийг ашиглах бөгөөд Каннин, Пёнчан, Чонсон, Хеонсон гэсэн дөрвөн байршилд явагдана. 


“Канвон-2024” наадамд 80 орчим үндэсний олимпын хорооны 1900 орчим тамирчин оролцох төлөвтэй байна.

Связанные новости