“Алтан бөмбөг” шагналд Английн таван хөлбөмбөгчин бүсгүй нэр дэвшжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны наймдугаар сарын 8 /BBC/. Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналд энэ оны эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээнд /Евро-2025/ түрүүлсэн Английн шигшээ багийн таван тоглогч нэр дэвшжээ.
Тодруулбал, багийн ахлагч
Лиа Уильямсон болон Люси Бронз, Алессиа Руссо, Хлое Келли, Ханна Хэмптон нар энэ
зун Швейцарт болсон “Евро-2025”-д
аваргын цолоо амжилттай хамгаалсны дараа дээрх жагсаалтад багтсан
байна. Түүнчлэн “Реал Мадрид”-ын
шотланд хагас хамгаалагч
Каролайн Уэйр ч мөн нэр
дэвшсэн тамирчдын тоонд багтжээ.
Нийт 30
нэр дэвшигчийн дунд “Арсенал”-ын долоон тоглогч багтсан бол
Английн багийн шилдэг тамирчдын нэг
Мишель Агеманг 21-ээс доош насны шилдэг тоглогчдод олгодог эмэгтэйчүүдийн “Копа” цомын төлөө өрсөлдөнө. Шөвгийн наймд Швед, хагас шигшээд Италийн
эсрэг гоолдсоноор тэнцээний
гоолыг оруулсан 19 настай “Арсенал”-ын довтлогч М.Агеманг “Евро-2025” тэмцээний шилдэг залуу тоглогчоор тодорсон юм.
Шагналын эздийг Францын
нийслэл Парис хотноо ирэх есдүгээр сарын 22-ны даваа гарагт болох ёслолын үеэр зарлана. Өмнөх хоёр шагналын эзэн болсон Испанийн хөлбөмбөгчин Айтана Бонмати, түүний багийн
хамтрагч, мөн хоёр удаагийн
шагналын эзэн, “Барселона”-гийн тоглогч
Алексиа Путеллас нар ч бас шагналд нэр
дэвшиж байна.
Харин оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч шагналын төлөө Английн шигшээ багийн дасгалжуулагч Сарина
Вигман, “Челси”-гийн дасгалжуулагч Соня Бомпастор, “Арсенал”-ын дасгалжуулагч Рене Слегерс нар нэр
дэвшжээ.
Связанные новости

