Есдүгээр сарын 22-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй "Кансат-2016" сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн нийслэлийн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд эхэлнэ.
09.30 цагт Пума империал зочид Орос, монгол эрдэмтдийн хамтарсан палеонтологийн экспедицийн 70 жилийн ойн хэлэлцүүлэг болно.
10.00 цагт НИТХ-ын 2-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.
10.00 цагт ХНХЯ, “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар” болон ТББ-ууд хамтран гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох ажлын уулзалтыг Монголын Хүүхдийн ордоны Бага танхимд зохион байгуулна.
11.30 цагт ЭМЯ-нд элэгний С вирусийн Харвони эмийг Монгол улсад 400 ам.доллараар оруулж ирэх талаар АНУ-ын Гилеад Сайнс компанийн төлөөлөгчид Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзана.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулж “Эм” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00 цагт Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар ЭМЯ-наас хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх зөвлөлдөх уулзалт МҮЭСТО-нд болно.