Японы парламентын доод танхимыг тараахгүй байхаар шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-09 10:27:16

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио парламентын доод танхимыг тараахгүй, хугацаанаас өмнө сонгууль явуулахгүй байхаар шийдвэрлэжээ.  


Үүний оронд тэрбээр парламентаар нэмэлт төсөв батлуулахад анхаарлаа төвлөрүүлэхийг чухалчилж байна гэж Kyodo агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээллээ. Нэмэлт төсвийн төслийг 11 дүгээр сарын 10-нд болох Засгийн газрын хуралдаанаар батлах юм.


К.Фүмио Токиод сэтгүүлчдэд мэдэгдэхдээ "Эн түрүүнд эдийн засгийг дэмжих асуудлыг шийдэх шаардлагатай байна. Энэ асуудлыг хойш тавьж болохгүй, яг одоогоор миний хувьд өөр асуудлуудад анхаарал хандуулахгүй" гэжээ. 


Сүүлийн үед засгийн газрыг дэмжиж буй япончуудын тоо тасралтгүй буурсаар байгаа юм. Kyodo агентлагийн судалгаанаас харахад уг үзүүлэлт 28.3 хувьтай байна.



Связанные новости