Эвслийн засгийн газар байгуулахыг “PiS” намаас хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАРШАВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /DW/. Польшт 10 дугаар сард болсон сонгуулийн дараа шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахыг Ерөнхий сайд бөгөөд эрх баригч “Хууль ба шударга ёс” намын /PiS/ гишүүн Матеуш Моравецкигээс хүссэн гэж тус улсын Ерөнхийлөгч Анджей Дуда мэдэгджээ.
Ерөнхийлөгч болохоосоо өмнө “PiS”-тэй эвсэж байсан А.Дуда даваа
гарагт телевизээр үг хэлэхдээ “Сайтар бодож зөвлөлдсөний эцэст би засгийн
газар эмхлэн байгуулах ажлыг
Ерөнхий сайд Матеуш Моравецкид даатгахаар шийдсэн” гэжээ.
А.Дудагийн
шийдвэрийг “PiS” намын хэвлэлийн төлөөлөгч Рафал Боченек
талархан хүлээн авч, олон нийтийн сүлжээний хуудсандаа уг шийдвэрийг “манай улсын Үндсэн хуулийн түүхэн уламжлалын баталгаа” хэмээн тодорхойлжээ.
“PiS” хамгийн том
нам болсон хэдий ч парламентад олонх болж
чадаагүй
Санал хураалтын
дүнгээр “PiS” нам парламент дахь олонхын байр сууриа алдсанаас үзэхэд А.Дудагийн шийдвэр
маргаан дагуулж
магадгүй юм. Хэдийгээр зарим
нэг зөрүүгээр хамгийн том нам болж чадсан боловч М.Моравецки парламентын итгэлийг хүлээж, Ерөнхий сайд болох
магадлал бага байгааг шинжээчид хэлж
байна.
Харин Ерөнхий
сайд асан, Европын Зөвлөлийн тэргүүн
асан Дональд Туск тэргүүтэй хэд хэдэн сөрөг хүчний нам, бүлгүүдийн нэгдсэн эвслийн хувьд санал хураалтын дүнгээр парламентад ялимгүй олонх болсон юм.
“PiS” нам баруун жигүүрийн жижиг
бүлгүүдийн дэмжлэгийг авсан боловч засгийн газар байгуулахын тулд сөрөг хүчний эвслийн хэд хэдэн хууль тогтоогчдын дэмжлэгийг авах шаардлагатай болно.
Сонгуулийн дараа засгийн газар эмхлэн байгуулах магадлал эрх баригч намд бага байсан учраас дараагийн сонгуульд А.Дудаг нэр дэвшүүлэх эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.
М.Моравецки
итгэл хүлээлгэх эсэх санал
хураалтад ялж чадахгүй бол
яах вэ?
Хэрэв М.Моравецки болон “PiS” нам бүтэлгүйтвэл парламент дахь хууль тогтоогчид дараагийн нэр дэвшигчийг сонгох ёстой бөгөөд Д.Туск сонгогдох магадлал өндөр байна. Түүний хувьд дахин ерөнхий сайд болж, засгийн газраа эмхлэн байгуулахын тулд итгэл үзүүлэх эсэх санал хураалтад ялах шаардлагатай.
Улмаар энэхүү үе
шат бүтэлгүйтвэл Ерөнхийлөгч А.Дуда засгийн газар эмхлэн байгуулах сүүлчийн хүнийг
сонгох юм уу, эсвэл шинэ сонгууль зарлана.
Польшийн Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнөхөн Д.Туск хэлэхдээ "А.Дуда даваа гарагт ямар шийдвэр гаргахаас үл хамааран эцсийн дүнд ерөнхий сайд болно" гэдгээ мэдэгджээ. Гэхдээ засгийн газрыг эмхлэн байгуулах үйл явц хэдэн долоо хоногийн турш үргэлжилж магадгүй байна.