АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг эмэгтэй хүн командална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-03 15:13:43

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /Kyodo/. Адмирал Лиза Франчетти АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний командлагч бөгөөд Армийн штабын дарга нарын нэгдсэн хорооны гишүүн анхны эмэгтэй боллоо. Түүний томилгоог Сенат пүрэв гарагт баталжээ.


Цэргийн албан хаагч эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх замын зардлыг төлөх гэсэн Пентагоны шийдвэрийг эсэргүүцэн, армийн хэдэн зуун шинэ томилгоог Бүгд Найрамдах намаас сонгогдсон Сенатын гишүүн Томми Тубервилл “царцаасан” аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоодугаар сард Л.Франчеттиг Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар томилохоор нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр Тэнгисийн цэргийн хүчний ажиллагаа хариуцсан дэд даргаар ажиллаж байжээ.   


Сенат мөн АНУ-ын Нисэх хүчний штабын даргаар генерал Дэвид Олвинийг баталсан байна.


АНУ-ын  Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин "эх орныхоо аюулгүй байдлыг хангах үйлст манай багийг удирдан чиглүүлэх бусад нэр дэвшигчдийг томилох асуудлаар шуурхай арга хэмжээ авахыг" Сенатад уриалсан мэдэгдэл хийлээ.


АНУ-д аюулгүй байдлын олон сорилтууд тулгараад байгаа энэ үед цэрэг армийн 370 гаруй томилгоог "гацаах” нь илүүц юм гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.



 

Связанные новости