Гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-16 16:50:41

ИЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 16 /BBC/. Египет-Газын зурвасын хилийн боомтыг нээхтэй зэрэгцэн гал зогсооно гэж Reuters агентлаг Египетийн аюулгүй байдлын эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн билээ. Тэгвэл Газын зурвасын өмнөд хэсэгт ямар нэгэн гал зогсоох тухай мэдээлэл ирээгүй байна гэж Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Израилын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Ричард Хэхт BBC телевизэд мэдээлэл өгөх үеэрээ, миний мэдэж байгаагаар гал зогсоох тохиролцоо байхгүй. Хэвлэлүүдээр цацагдаж буй мэдээг би ч гэсэн харж байна. Миний хувьд батлах зүйл алга байна хэмээн ярьсан байна.


Үүний зэрэгцээ ХАМАС бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Салама Маруф Газын зурвасын өмнөд хэсэгт хүмүүнлэгийн эвлэрэл тогтоох талаар ямар ч мэдээлэл бидэнд байхгүй байна гэж мэдээлснийг Reuters агентлаг уламжилжээ. Түүний хэлснээр, Газын зурвас болон Египетийн хоорондох Рафах боомтыг нээхээр төлөвлөж байгаагаа Египетийн талаас баталгаажуулаагүй байна. 

Связанные новости