Польшид парламентын ээлжит сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-15 14:04:12

МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 15 /ТАСС/. Орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт санал авах байрууд нээгдсэнээр Польш улсад парламентын ээлжит сонгууль эхэллээ.

 

Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 30 орчим сая польш иргэд оролцож, улс орон даяарх 31 497 санал авах байр, хилийн чанад дахь 417 санал авах байранд очиж саналаа өгнө.

 

Сонгогчид парламентын доод танхим болох Сеймийн 460 депутат, дээд танхим болох Сенатын 100 гишүүнийг сонгох бөгөөд доод танхимын сонгууль пропорционал системээр, дээд танхимынх нэг мандаттай тойргоор явагдаж байгаа юм.  

 

Сеймийн 460 суудлын төлөө 6655 нэр дэвшигч, Сенатын гишүүний 100 суудлын төлөө 360 нэр дэвшигч сонгуулийн 41 тойрогт улс төрийн таван нам эвслийг төлөөлөн өрсөлдөж байна.

 

Санал хураалт орон нутгийн цагаар 21:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны дүнг 17-ний өдөр танилцуулна.  

 

 

Связанные новости