Израилын 130 гаруй иргэн Газын зурваст барьцаалагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ИЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 9 /Politico/. ХАМАС бүлэглэл Израил руу урьд хожид байгаагүй өргөн хүрээний гэнэтийн дайралт хийх үеэрээ 100 гаруй хүнийг барьцаалсан гэж тус бүлэглэлийн эрх бүхий албан тушаалтан болох Мусса Абу Марзук араб хэлээрх "al-Ghad" хэвлэлд мэдээлжээ.
Энэ тоонд Палестины "Исламын Жихад" зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан 30 гаруй хүнийг оруулаагүй байна.
Уг бүлэглэлийн зэвсэгт отрядууд Израилын өмнөд хэсэгт олзолсон эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудыг оролцуулаад эдгээр олон арван хүнийг Газын
зурвас руу авч явчээ. Дээр
дурдсан хоёр зэвсэгт бүлэглэл мэдэгдэл хийхээс нааш барьцаалагдсан хүний тоог нарийвчлан хэлэх боломжгүй байна.
Одоогийн байдлаар Израилын өмнөд хэсэгт хөгжмийн наадам болж байсан газраас олдсон 260 цогцсыг оруулаад 700 орчим хүн амь үрэгдсэн байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгааг тус газарт ажиллаж байгаа түргэн тусламжийн багийнхан хэлжээ.