Израилын арми ХАМАС бүлэглэлийн “тагнуулын албаны” барилгад цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-08 15:45:37

ЙЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 8 /ВВС/. Израилын Батлан ​​хамгаалах хүчний (IDF) сөнөөгч онгоцууд өнөөдөр Хамас бүлэглэлийн "тагнуулын албаны “ барилгуудад цохилт өгсөн байна. Энэ тухай IDF -ийн хэвлэлийн алба мэдээллээ.


"Хэсэг хугацааны өмнө Израилын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцууд террорист Хамас бүлэглэлийн тагнуулын албаны  байр руу цохилт өглөө. Одоогийн байдлаар Израилын арми Газын зурвас дахь террористуудын объектуудад цохилт өгсөөр байна" гэж уг мэдэгдэлд дурджээ.


Өнөө өглөө (орон нутгийн цагаар) Израилын арми Палестины дайчидтай найман байршилд тулалдаж байна. Эдгээр нь Сдерот, Яхини, Кфар Аза, Суфа, Беери, Киббутц Реим, Киссуфим, Зиким гэдэг стратегийн чухал байршлууд юм.

 

Харин Хамас бүлэглэл  "ширүүн тулаан үргэлжилж байна" гэж мэдэгдэв


Агаарын цохилтын улмаас 250 гаруй хүн амиа алдсан тухай Палестины албаны хүмүүс мэдэгджээ.

Связанные новости