НҮБ-ын хүчнийг Уулын Карабах руу илгээхийг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЕРЕВАН. /VoA/. Хүний эрхийн нөхцөл байдал ба аюулгүй байдалд хяналт тавих НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг нэн даруй Уулын Карабах руу илгээхийг Армени улс уриаллаа.
Уугуул арменичуудийн хувьд, хэрвээ Карабахад үлдвэл шахалт хавчлагад өртөх вий хэмээн болгоомжилж байгаа бөгөөд
тэд ням гарагт олноороо Армени руу дүрвэж эхэлсэн тухай Ройтерс агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Азербайжаны эрх баригчид Карабахын
арменичуудын эрхийг
хамгаална гэж амласны сацуу хэрвээ арменичууд хүсвэл Карабахаас чөлөөтэй гарч болно гэж мэдэгджээ.
"Хүний эрх, хүмүүнлэгийн болон аюулгүй байдлын нөхцөл байдалд хяналт тавьж, үнэлгээ өгөх НҮБ-ын хүчнийг Уулын Карабахад нэн даруй байрлуулахын тулд олон улсын хамтын нийгэмлэг бүх хүчин чармайлтаа дайчлах ёстой" гэж Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов мөн НҮБ-ын чуулганд үг хэлэхдээ "манай улс мөргөлдөөний дараа энх тайвныг тогтоох, дахин нэгдэх, энх тайвнаар зэрэгцэн орших үйл явцыг урагшлуулахын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ”
гэв.
Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян хэлэхдээ, Карабахаас ирж буй олон мянган хүнийг байрлуулахын тулд хилийн ойролцоох зочид
буудлууд болон бусад газруудыг бэлтгэсэн гэлээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд Карабахын бүс нутагт энх тайван тогтоохыг уриалсан бол Арменийн холбоотон Барууны хэд хэдэн улс Азербайжаны цэргийн
ажиллагааг буруушаажээ.
Армени ба Азербайжаны төлөөлөгчидтэй яаралтай хэлэлцээ хийснийхээ дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ “Армений бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн
бүтэн байдлыг АНУ тууштай
дэмжинэ” гэсэн байна.