А.Гутерриш Украинд тогтвортой энх тайван тогтоохын төлөө байгаагаа дахин нотлов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Антонио Гутерриш Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Украинд шударга, тогтвортой энх тайван тогтоохын төлөө байгаагаа дахин нотоллоо.
А.Гутерриш, В.Зеленский нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын долоо хоногийн үеэр уулзжээ. Тэд өнөөгийн зэвсэгт мөргөлдөөн дэлхийн хүнсний ба цөмийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэв.
"НҮБ-ын зүгээс Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн дэмжиж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга нотолсон. Үүний сацуу НҮБ-ын Дүрэм, Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудын хүрээнд шударга, тогтвортой энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг НҮБ дэмжинэ гэдгийг мөн нотолсон" гэж Гутерришийн ажлын албаны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.