Хантер Байденыг буу эзэмшихтэй холбоотой гурван хэрэгт буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг 2018 онд худалдаж авсан гар буутай холбоотой хэргээр буруутгажээ.
Тус улсын тусгай прокурор Дэвид Вейс түүнийг галт зэвсгийн маягтыг худал бөглөсөн, зэвсгийн дэлгүүрийн худалдагчид худал ярьсан, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн гэх гурван зүйл ангиар буруутгаж байгаа аж.
Хантерын хэргийг шийдвэрлэх процессыг
Цагаан ордон энэ зун дуусна
гэж үзэж байсан ч энэ асуудлыг ямар ч ялгүйгээр шийдвэрлэхээр прокурор Д.Вейстэй тохиролцсон тохиролцоо
нь холбооны улсын шүүгчийн шалгалтаар цуцлагдсан байна.
Түүнчлэн Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон гишүүд Хантер Байдены бизнесийн үйл ажиллагаатай
холбоотой асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгчид импичмент эхлүүлэхээ зарлаад байгаа юм.
Шүүхийн баримт бичгүүдээс харахад Хантерыг яллагдагчаар татсан хэргийн анхан шатны шүүх хурал ирэх пүрэв гарагт болно. Гэхдээ хэзээ, хаана болох нь тодорхойгүй байна.
Хантер Байден одоо Калифорнид байгаа гэж CNN-ийн эх сурвалж мэдээлжээ.