Төвийг сахисан бүсэд уулзахыг ЭКОВАС санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-28 11:28:46

ДУБАЙ. /ТАСС/. Баруун Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн /ЭКОВАС/ гишүүн орнуудын зүгээс А.Тчианагийн удирдсан Нижерийн Эх орноо аврах Үндэсний зөвлөлд хандан “төвийг сахисан газар”-т уулзахыг санал болгожээ. Энэ тухай ЭКОВАС-ын Энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Абдель Фатау Мусах мэдэгдлээ.


Үүний сацуу түлхэгдэн унасан ерөнхийлөгч Мохамед Базумыг сайн санааны үүднээс суллахыг төрийн эргэлт хийсэн үймээн дэгдээгчдэд хандан уриалжээ.


“Нижер үүссэн хямралыг зохицуулахын тулд цэргийн хувилбарыг сонгохыг бид яарахгүй байна, гэхдээ Нижерийн цэргийнхний зүгээс ямар ч тодорхой алхам хийхгүй байна, бид мөнхөд удаан хүлээж чадахгүй” гэж тэрбээр анхааруулан хэллээ.


Энэ сарын 18-ны өдөр болсон ЭКОВАС-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын уулзалтын дараа Мусах мэдэгдэхдээ “Нижерт цэргийн ажиллагаа явуулах огноог эцэслэн товлосон” гэж байсан боловч албан ёсоор зарлаагүй юм.

Связанные новости