НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Умард Солонгосын хиймэл дагуулын асуудлаар санал зөрөлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашиглан цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр хоёр дахь удаагаа оролдсоныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр хэд хэдэн улс зэмлэн буруушаав.
Япон, АНУ-ын хувьд,
пүрэв гарагт пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дахин зөрчсөн үйлдэл
гэж мэдэгджээ.
Харин Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд болох Хятад, Орос улсууд Пёньяныг хамгаалж, бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэсэн гэж АНУ-ыг буруутгасан байна.
Аюулгүйн Зөвлөлийн
гишүүд Япон, АНУ-ын хүсэлтээр баасан гарагт яаралтай
хуралдсан юм. Хуралд мөн Умард
Солонгосоос НҮБ-д
суугаа байнгын төлөөлөгч
Ким Сон оролцжээ.
НҮБ-д суугаа Японы Байнгын төлөөлөгч Ишиканэ Кимихиро хэлэхдээ, пуужин хөөргөсөн нь Япон болон олон улсын
хамтын нийгэмлэгийн аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна гэв. Мөн энэ үйлдэл нь сансар огторгуйг ашиглах эрх болон Умардын өөрийгөө хамгаалах эрхийн асуудал бус, харин Аюулгүйн
Зөвлөлийн
тогтоолыг зөрчсөн, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлж буй тухай асуудал
юм гэж хэлсэн байна.
АНУ-ын
Элчин сайд Линда Томас-Гринфилд Пёньянд хандан
яриа хэлэлцээ хийхийг уриаллаа.
Тэрбээр Умард Солонгосын Элчин
сайд руу шууд харж байгаад “Бид
ямар нэгэн
урьдчилсан болзол нөхцөлгүйгээр,
танай засгийн газрын анхаарлыг татаж буй аливаа сэдвийг хэлэлцэхэд бэлэн
байна” гэж мэдэгджээ.
Үүний хариуд Ким Сон хэлэхдээ "пуужинг хөөргөсөн нь олон улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, бүрэн эрхт улсын эрхийн хүрээнд хийсэн үйлдэл" хэмээн улсынхаа байр суурийг давтан илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тэдгээр тогтоолд захирагдахгүй. Түүнчлэн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн нь АНУ болон түүнийг аялдан дагалдагчдын улам бүр нэмэгдэж буй дайсагнасан үйлдлүүдийг таслан зогсоохын тулд өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэдгийг дурдсан байна.