НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгос дахь хүний эрхийн байдлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-11 16:36:50

ЖЕНЕВ. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ сард БНАСАУ дахь хүний эрхийн байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа нь 2017 оноос хойших уг асуудлаарх анхны хуралдаан болох юм. 


НҮБ-д суугаа Японы төлөөлөгч Ишикане Кимихиро болон АНУ, БНСУ-ын төлөөлөгчид ирэх пүрэв гарагт уг хуралдааныг хийх хүсэлтээ хүргүүлсэн байна. Энэ тухай өчигдөр болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


АНУ-аас НҮБ-ын суугаа Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд энэ сард Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгосын дэглэмийн зүгээс өөрийн ард түмэн болон Япон, БНСУ-ын ард иргэдийн эсрэг үйлдэж буй аймшигт үйлдэл, хүчирхийлэл, гэмт хэрэгт Аюулгүйн Зөвлөл анхаарлаа хандуулах ёстой” гэжээ.


Дипломатчдын ярьснаар, НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар Умард Солонгос дахь хүний эрхийн байдлын талаар тайлагнах төлөвтэй байна.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд болох Хятад, Орос хоёр ийм нээлттэй хуралдаан хийхийг эсэргүүцсээр ирсэн бөгөөд энэ удаад ч мөн эсрэг байр сууриа илэрхийлэх төлөвтэй байна. Нээлттэй хуралдаан хийхэд Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 улсын 9-ийнх нь дэмжлэг шаардлагатай байдаг.

 




Связанные новости