Нижерийн цэргийн хунтынхан шилжилтийн үеийн Ерөнхий сайдыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-08 16:17:05

НИАМЕЙ. /Anadolu/. Нижерийн цэргийнхэн төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Мухамед Базумыг түлхэн унагаснаас хойш долоо хоног гаруйн дараа шилжилтийн үеийн Ерөнхий сайдыг даваа гарагт томилжээ.


Улс орноо аврах Үндэсний зөвлөл гэгдэх түр засгийн газар эдийн засагч Али Махаман Ламин Зейнийг уг албан тушаалд томилсон байна. Төрийн тэргүүн гэж өөрийгөө зарлаад буй Нижерийн Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга асан, генерал Абдурахман Тчиани дээрх шийдвэрт гарын үсэг зурсан байна.


Өдгөө 58 настай А.Зейн 1999-2010 онд Нижерийн Ерөнхийлөгч асан Мамаду Танжа-гийн үед Сангийн сайдаар ажиллаж байсан ба одоо Африкийн хөгжлийн банкны Чад дахь зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа ажээ. Өмнө нь Кот д’Ивуар, Габонд мөн ижил албан тушаалыг хашиж байсан тэрбээр шинэ засгийн газар эмхлэн байгуулах яриа хэлэлцээг удирдан явуулах бололтой.



Связанные новости