Москва хот болон Москва муж руу дронуудаар шинэ дайралт хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА.
/ТАSS/. Москва хот болон Москва мужийн тодорхой байршлууд руу дронуудаар дахин дайралт хийсэн талаар ОХУ-ын
Батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгджээ.
Хоёр дроныг Москва мужид агаарын
довтолгооноос хамгаалах системээр устгаж, бас нэг дроныг цахим хэрэгслийн тусламжтайгаар Москва
хотын нутаг дэвсгэрт унагалаа гэж тус
мэдэгдэлд дурджээ.
Москва хотын орон сууцны бус барилгын “Москва-сити” цогцолборын нутаг дэвсгэрт уг дрон удирдлагаа алдаж унасан гэжээ. Үүний улмаас тус цогцолборын нэг цамхагийн 21 дүгээр давхрын 150 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий шилэн фасад эвдэрсэн байна. Ослын газарт онцгой байдлын албаныхан ажиллаж байгаа аж.