Хятадын дээд түвшний төлөөлөгчид Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-25 09:24:32

СӨҮЛ. /Yonhap/. БНХАУ-ын дээд түвшний төлөөлөгчид энэ долоо хоногт БНАСАУ-д айлчлах гэж байгаа талаар KCNA агентлаг мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн нам болон БНАСАУ-ын засгийн газрын урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч дарга Ли Хунжун тэргүүтэй төлөөлөгчид долоодугаар сарын 26-нд БНАСАУ-д айлчлах аж.


"БНХАУ-ын төлөөлөгчид Солонгосын дайны гал зогсоосны 70 жилийн ойг тэмдэглэхэд оролцоно" гэж Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлагийн мэдээнд дурдсан байна. 


Связанные новости