Москва хот руу дронуудаар дахин дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /BBC/. Москва хотын дарга Сергей Собянин даваа
гаргийн өглөө тус хот руу дронуудаар шинэ дайралт хийлээ гэж мэдэгджээ.
Украины тал хоёр дроны тусламжтайгаар "Москвагийн нутаг дэвсгэрт байгаа объектуудад" цохилт өгөхийг завдсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн мэдээлжээ. Дронуудын нэг нь Батлан хамгаалах яамны байрны ойролцоо унасан гэж тус яам мэдээлсэн байна.
“Өнөө өглөө 04:00 цагийн үед орон сууцны бус зориулалтын хоёр барилга руу дронуудаар дайралт хийлээ. Онц
ноцтой хохирол, гэмтэж бэртсэн хүн байхгүй"
гэж С.Собянин бичжээ.
Телеграм сувгуудаар Москвагийн өндөр барилгуудын дээгүүр утаа
гарч буйг, мөн хотын дээгүүр чанга
дуу чимээ гарган нисэж буй дроны бичлэгүүд нийтлэгджээ.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, "цахим хэрэгслийн тусламжтайгаар Украины хоёр дроныг унагасан" бөгөөд уг дайралтын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртээгүй байна.
Украины арми дроны халдлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.