Испанийн сонгуулийн дүн парламентыг гацаах магадлалтай болгож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МАДРИД. /Reuters/. Ням гарагт болсон Испанийн сонгуульд сөрөг хүчнийхэн эрх баригч Ерөнхий сайд Педро Санчесыг эрх мэдлээс унагах хангалттай тооны санал авч чадсангүй.
Тэргүүлэх хоёр
нам эвсэх хэлэлцээ
хийхийг эрмэлзэх хэдий ч энэ үйл явц парламентыг гацааж, дахин сонгууль явуулахад хүргэж болзошгүй гэж шинжээчид анхааруулж
байна.
Даваа гаргийн 01:30 цагийн байдлаар саналын хуудсыг 100 хувь нь тоолж дууссан бөгөөд сөрөг хүчний барууны төвч үзэлт Ардын нам (PP) парламентад 136 суудал, П.Санчесын эрх баригч социалист нам (PSOE) 122 суудал аваад байна.
Өөрөөр хэлбэл, аль аль нам нь эрх барихад шаардлагатай 176 суудлыг авч чадаагүй гэсэн үг юм.
Олонхын саналыг авах
хамгийн өндөр магадлалтай намуудад тооцогдож байсан барууны үзэлт “Vox” нам 33, хэт зүүний үзэлт “Sumar” нам 31
суудал авчээ.
Сонгуулийн
ирц 70.4 хувьтай байсан байна.
Сонгуулийн дүн тодорхойгүй байгаа нь Европын Холбооны Зөвлөлийг даргалж буй Испанийн өнөөгийн байдалд сөргөөр нөлөөлж, зах зээлд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй байна.