АНУ Украинд 500 сая ам.долларын ээлжит цэргийн тусламж илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын засаг захиргаа Украинд 500 сая ам.долларын ээлжит цэргийн багц тусламж илгээж байгааг Пентагоны цахим хуудсанд мягмар гарагт нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.
Украинд үзүүлэх ээлжит багц тусламжид “Bradley” явган цэргийн байлдааны машин 30 ширхэг, “Stryker” хуягт тээвэрлэгч 25, түүнчлэн их бууны сум, сэлбэг хэрэгсэл багтсан байна. Үүнээс гадна, “Patriot” агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолбор, “Stinger” зенитийн пуужингийн цогцолборын сум илгээх аж.
Тусламжид Украины цэргүүдийн сөрөх довтолгоонд дэмжлэг үзүүлэх гол зэвсгүүд багтсан гэж Пентагоны мэдээлэлд онцолжээ.