“MH370”-ынх байх магадлалтай шатсан биетүүд олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКУАЛА-ЛУМПУР. /ВВС/. “MH370” дугаартай нислэг үйлдэж яваад сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн онгоцных байж болох онгоцны сэгний таван хэлтэрхий Мадагаскарт олджээ.
Таван хэлтэрхийний хоёр нь шатсан байдалтай харагдаж байна. Ийм хэлтэрхий анх удаагаа олдсон нь энэ юм.
Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд “MH370” дугаарын нислэг үйлдэж явсан онгоц 2014 оны гуравдугаар сард алга болсон билээ. Онгоцонд 239 хүн сууж явжээ.
Энэ онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн байж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм.
Дээрх сэгний хэлтэрхийнүүдийг урьд нь онгоцны өөр хэсгүүдийг олж байсан “сэгний ангууч” Блэйн Гибсон олжээ.
Онгоц шатсаны улмаас сүйрсэн эсвэл сүйрсний улмаас шатсан эсэхийг эдгээр хэлтэрхийгээр тодорхойлох боломжгүй байна гэж тэрбээр хэлэв.
Г.Доржханд