В.Путин Казахстан, Узбекистан, Беларусийн удирдагчидтай утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-24 20:45:06

МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожиний бослоготой холбогдуулан Казахстан, Узбекистан, Беларусийн удирдагчидтай утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв. 


Д.Песковын мэдээлснээр, В.Путин тэдэнд Оросын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна.


Энэ талаар дээрх гурван улсын төрийн тэргүүн нарын хэвлэлийн алба мөн мэдээлсэн байна. Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, “Касым-Жомарт Токаев Орост болж буй үйл явдлыг тус улсын дотоод хэрэг гэж онцлон тэмдэглэжээ” хэмээжээ.


Узбекистаны төрийн тэргүүний хэвлэлийн алба "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистаны төрийн тэргүүн Шавкат Мирзиёевтэй утсаар ярьж, Орост үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Мөн хоёр талын болон бүс нутгийн асуудлыг хэлэлцэв" гэж мэдээлсэн байна. 


Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мөн "Владимир Путин Оросын нөхцөл байдлын талаар мэдээллээ" гэж мэдээлжээ.  

Связанные новости