Европын орнууд Орост болж буй үйл явдлын талаар тайлбар хийгээгүй ч байдлыг ажиглаж байна гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-24 16:59:06

ЛОНДОН. /BBC/. Европын орнуудын төр, засгийн газрын тэргүүн нар Орост болж буй үйл явдлыг ажиглаж байна гэж ээлж дараалан мэдэгдэж байгаа боловч Евгений Пригожины зэвсэгт бослогын талаар илүү дэлгэрэнгүй тайлбар хараахан хийгээгүй байна. 


Германы Канцлер Олаф Шольц “Берлин Орост өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгджээ. 


“Ерөнхийлөгч нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байна. Бид Украинд дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулсаар байна" гэж Францын засгийн газрын албаны хүмүүс Елисейн ордонд мэдэгдэв.


Польшийн Ерөнхийлөгч ОХУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд, Батлан хамгаалах яам болон холбоотнуудтайгаа зөвлөлдсөн гэж мэдэгджээ. "Манай улсын зүүн хилээс цааших үйл явдлын явцыг ажиглаж байна" гэж Анжэ Дуда твиттер хуудсандаа бичсэн байна. 


Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони "Вагнер"-тай холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.


Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэхдээ, Засгийн газар үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа, Лондон Оросын нөхцөл байдлын талаар холбоотнуудтайгаа ярилцана гэсэн байна.


Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель Орост болж буй үйл явдлыг тус улсын "дотоод хэрэг" гэж мэдэгдээд Европын Холбооны орнууд, "Долоогийн бүлэг"-ийн удирдагчидтай Орост үүсээд буй нөхцөл байдлын талаар нягт холбоотой байгаа гэж мэдэгджээ. 


НАТО  мөн "нөхцөл байдлыг ажиглаж байна" гэж тус байгууллагын төлөөлөгч “Financial Times” сонинд мэдээлжээ.


Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Евгений Пригожины бослогыг Оросын иргэний дайны эхлэл гэж нэрлэсэн байна. 


Связанные новости