Африкийн орнуудын удирдагчид Украины мөргөлдөөнийг зохицуулах шинэ төлөвлөгөө санал болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-16 09:38:37

ЛОНДОН. /Reuters/. Африкийн хэд хэдэн орны удирдагчид Украины мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөнийхээ хүрээнд “илтгэлцлийг бэхжүүлэх хэд хэдэн арга хэмжээг” санал болгож магадгүй талаар “Reuters” агентлаг баримт бичгийн төслөөс эш татан мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, уг төлөвлөгөөнд Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс татах, Беларусиас тактикийн цөмийн зэвсгийг шилжүүлэх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах ОУЭШ-ийн шийдвэрийг түдгэлзүүлэх, түүнчлэн Оросын эсрэг Барууны зарим хориг арга хэмжээг цуцлах зэрэг арга хэмжээг санал болгохоор төлөвлөж байгаа аж. Африкийн орнуудын төлөвлөгөөнд мөн үр тариа, бордооны талаар байгуулсан бүх гэрээг хадгалах шаардлагатай гэсэн заалт орсон байна.


Үүний дараа байлдааны ажиллагааг зогсоох тухай гэрээ байгуулж, Орос, Өрнөдийн хооронд хэлэлцээ хийж эхэлж магадгүй гэж тэмдэглэжээ.


“Reuters”-ийн мэдээлснээр, зургаадугаар сарын 16-ны өдөр ӨАБНУ, Замби, Коморын арлууд, Египет, Сенегал, Конго, Уганда улсын удирдагчид Украинд айлчилсныхаа дараа 17-ны өдөр ОХУ-д хүрэлцэн очих бөгөөд төлөөлөгчдийг Сенегалийн Ерөнхийлөгч Маки Солл, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса нар тэргүүлж байна. 

Связанные новости