НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /unian/. НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хоёр өдрийн уулзалт Брюссельд өнөөдөр эхэлнэ. Уулзалтын үеэр мөн Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар холбоо тогтоох бүлгийн уулзалт, НАТО-Украины комиссын хуралдаан болно.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лхагва гарагт Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, сайд нар Украины Зэвсэгт хүчний сөрөх довтолгооны явц, учирсан хохирлын талаарх тус улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резниковын илтгэлийг сонсож, Киевт шинээр зэвсэг нийлүүлэх талаар мэдэгдэл хийнэ гэжээ.
Мөн НАТО-гийн цөмийн төлөвлөлтийн бүлгийн ээлжит бус хурал болох бөгөөд хурлын үеэр хэлэлцэх гол сэдэв нь Беларусьт цөмийн зэвсэг байрлуулах ОХУ-ын шийдвэр байх аж.