Нууц баримт бичгийн хэрэгт Дональд Трамп буруугүй гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-14 10:01:23

МАЙАМИ. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нууц баримт бичигтэй зүй бус харьцсан гэх хэрэгт буруугүй гэдгээ Майамигийн шүүхэд мэдэгджээ.


АНУ-ын хууль сахиулах байгууллагууд Д.Трампыг 37 зүйл ангиар буруутгасан бөгөөд худал мэдүүлэг өгсөн, хуйвалдаан зохион байгуулсан, нууцын зэрэглэлтэй материал хадгалсан, нуун дарагдуулсан хэрэгт сэжиглэж байгаа юм.


Түүнийг буруутгасан ихэнх хэрэг нь 2022 оны наймдугаар сард Флорида дахь Мар-а-Лаго эдлэнд нь нэгжлэг хийх үеэр хураан авсан 100 гаруй баримт бичигтэй холбоотой байна. 


Д.Трампаас гадна түүний туслах Уолт Наутыг мөн буруутгаад байгаа юм.


Дараагийн шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа ч Д.Трампын томилсон, Өмнөд Флорида муж улсын тойргийн шүүгч Эйлин Кэннон хэргийг хариуцсан хэвээр байна.

Связанные новости