“Manchester City” Аваргуудын лигт анх удаа түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН. /ВВС/. Английн хөл бөмбөгийн “Manchester
City” клуб Италийн “Inter Milan”-ийг 1:0 онооны харьцаагаар хожиж “UEFA”-гийн Аваргуудын лигт анх удаа түрүүлжээ.
Тэмцээний финалын тоглолт бямба гарагт Истанбул хотын “Ататурк” цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Тоглолтын 68 дахь минутад цорын ганц гоолыг Родриго Эрнандес оруулжээ.
Үүнээс өмнө тус баг Аваргуудын лигт нэг удаа буюу 2021 онд
тоглож, улмаар Английн “Chelsea” клубт хожигдож байсан юм.
Энэ улиралд “Manchester City” Английн Цом, Премьер лигт түрүүлсэн бөгөөд ийнхүү тус клуб 21 дүгээр зуунд гурван тэмцээний цомыг өргөсөн Британийн анхны клуб болжээ.