НҮБ-ын тэргүүн Хирошимад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио
Гутерриш “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох арга
хэмжээнүүдэд оролцохоор Японы баруун нутгийн Хирошима хотод айлчилна гэж тус байгууллага мягмар гарагт мэдээлэв.
“А.Гутерриш
Нью-Йоркоос лхагва гарагт мордож, Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын
гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзана” гэж НҮБ-ын мэдэгдэлд
дурджээ. Дээд хэмжээний уулзалт баасан гаргаас ням гарагт болно.
НҮБ-ын тэргүүн бямба гарагт санхүүгийн тогтолцоог сайжруулах, уур амьсгалын
өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцэх уулзалтуудад оролцож, ням гарагт
хэвлэлийн бага хурал хийх ажээ.