ЕХ Туркийн сонгуулийг “анхааралтай” ажиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-12 14:06:42

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбоо /ЕХ/ “гол түнш”-ийнх нь хувьд Турк улсын сонгуулийг “анхааралтай” ажиглана гэж тус холбооны төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ.


Турк нь олон талаараа ЕХ-ны гол түнш бөгөөд бид тус улсын сонгуулийн мөчлөгийг ажигладаг бөгөөд удахгүй болох санал хураалтыг маш анхааралтай ажиглана” гэж Европын Комиссын өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч Петер Стано хэлсэн байна.


Сонгуулийг “ил тод, хүртээмжтэй” явуулах нь чухал гэж ЕХ үзэж байгааг тэрбээр онцолжээ.


ЕХ санал хураалтыг мөн хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангах, "улс төрийн бүх нам, нэр дэвшигчдэд шударга хандах" зэрэг Туркийн баримталж буй ардчилсан стандартын дагуу” явуулна гэж хүлээж байна гэж П.Стано нэмж хэлсэн байна. 


Туркийн парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ ням гарагт болно. 

Связанные новости