Хятад-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-09 09:19:43

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Төв Азийн таван орны удирдагчидтай хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт хийнэ. 


Тавдугаар сарын 18-19-нд болох энэхүү дээд хэмжээний уулзалтад Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчид оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ. 


Шиань хотноо болох уг дээд хэмжээний уулзалт нь 31 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш зохион байгуулж буй анхны дээд түвшний уулзалт бөгөөд эдийн засгийн болон дипломат харилцааг бэхжүүлэх зорилготой гэж тус яам мэдээлсэн байна.   


Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь даваа гарагт мэдэгдэхдээ, Ши Жиньпин Хятадын энэ оны анхны томоохон дипломат үйл явдал болох энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр үндсэн илтгэлийг тавих бөгөөд удирдагчид “улс төрийн чухал баримт бичгүүдэд” гарын үсэг зурна гэжээ. 


Хятадын Худалдааны яамнаас өнгөрсөн сард гаргасан мэдээллээр, 2022 онд Төв Ази руу хийсэн тус улсын экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өсөж, 1.4 тэрбум ам.доллар болжээ.

Связанные новости