“МН370”-ын зорчигчдын ар гэрийнхэн Австралид иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-07 14:35:58

ЛОНДОН. /Kazinform/. Эрлийн  явц удааширч буй энэ үед “Malaysia Airlines” компанийн “МН370” дугаартай нислэгээр зорчиж явсан зорчигчдын ар гэрийнхэн болон төрөл төрөгсөд Австралид иржээ.

239 зорчигч бүхий Боинг-777 онгоц Бээжингээс Куала-Лумпур руу нисч яваад 2014 оны 3 дугаар сард сураггүй алга болсон билээ. Малайз, Хятад, болон Австралийн албаныхан онгоц сүйрсэн байж болзошгүй гэж таамаглаж буй Өмнөд далайн томоохон талбайд эрэл хайгуул хийж байгаа бөгөөд хэрэв шинээр баримт нотолгоо олдохгүй бол он дуусах үед эрлийн ажиллагааг  зогсоох ажээ.

Онгоцонд сууж явсан Энн Дейзигийн охин Грейс Натан “өнгөрсөн хугацаанд ямар хүчин чармайлт гаргаж, найдлага төрүүлсэн ямар шинэ мэдээлэл олдсоныг мэдэхийг хүсч байна. Ямар ч үнэмшилгүй судалгаа явуулж байгаа нь уг онгоцыг олоход саад учруулсаар байна” гэж Австралийн “ABC” радиод ярьжээ. 

Харин зарим зорчигчдын төрөл төрөгсдийн хувьд, Африкийн эрэгт шидэгдэн гарч ирсэн зүйлсийг Малайзын эрх баригчид тоохгүй байгааг шүүмжилж байгаа юм. Нисэх онгоцны сэг байж болох гурван хэсэг зүйлсийг Мозамбикийн эрэгт өнгөрсөн сард татаж гаргасан байна. Хамгийн том сэг нь гурвалжин хэлбэртэй металл байсан бөгөөд нэг тал дээрээ улаан болон цагаан будагтай байсан нь Малайзын онгоц байж магадгүйг илтгэнэ. Эдгээрийг ӨАБНУ-ын нэгэн зочид буудлын эзэн олсон аж. Эдгээр олдсон сэгнүүдийг шинжлүүлэхээр Малайз руу илгээх юм.  

Х.Сарнай

 

 

Связанные новости