НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Киевт айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-20 16:46:57

КИЕВ. /Reuters/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ Украинд халдан довтолсноос хойш анх удаа Киевт өнөөдөр айлчилж, сөрөх довтолгоонд бэлтгэж байгаа Украиныг дэмжиж байгаагаа харууллаа. 


Й.Столтенберг дайнд амь үрэгдсэн Украины цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, Киевийн төв талбайд үзүүлэхээр тавьсан оросын цэргийн эвдэрсэн техникийг үзэж сонирхлоо гэж “Reuters”-ийн гэрэл зурагчин мэдээлжээ.


Байлдааны үйл ажиллагаа явагдаж буй улс орнууд руу гэнэтийн айлчлал хийх нь НАТО-гийн өндөр албан тушаалтнуудын хувьд энгийн л ажил хэрэг юм.

Связанные новости