Катар, Бахрейн дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДУБАЙ. /BNA/. Катар, Бахрейн улс 2017 онд тасалсан дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон талаар Катарын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар, "Бахрейн-Катарын цаашдын алхмуудын асуудлаарх хорооны хоёр дахь уулзалт лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр "НҮБ-ын Дүрмийн зарчим, Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцын заалтын дагуу хоёр орны дипломат харилцааг сэргээх шийдвэр гаргасан байна". Тус хорооны хурал Эр-Рияд дахь Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын төв байранд болжээ.
2017 оны зун Саудын Араб, АНЭУ, Бахрейн болон Египет улс Катарыг терроризмыг дэмжиж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж, тус улстай дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарласан. Үүний дараа эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Катарыг тээврийн бүслэлтэд оруулсан билээ.