БНАСАУ-ын харвасан пуужингийн улмаас Хоккайдод зарласан түгшүүрийг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. БНАСАУ-ын өнөө өглөө харвасан баллистик байх магадлалтай пуужин Японы хойд нутгийн Хоккайдо арлын орчимд унаж болзошгүй байсантай холбогдуулан тус улсын Засгийн газар түгшүүр зарласан ч дараа нь цуцалжээ.
Баллистик байх магадлалтай пуужин газардсан гэдгийг Японы Эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.
Японы Батлан
хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлэхдээ, пуужин Японы нутаг
дэвсгэр юм уу эдийн засгийн онцгой бүсэд унаагүй гэсэн байна.
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээллээр, БНАСАУ Пёньян хот орчмоосоо Япон тэнгис рүү дунд эсвэл түүнээс хол зайн тусгалт баллистик пуужин харважээ.