ГОВЬ-АЛТАЙ: Хилийн цэргийн алба хаагчид иргэдтэй хамтран заг тарих ажлыг өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагчид, иргэдтэй хамтран 20 мянган ширхэг заг тарих ажлыг зохион байгуулж байна.
Говь-Алтай аймгийн Алтай сумын сургуулийг 1988 онд төгссөн төгсөгчид өөрсдийн санаачилгаар “Ажийн андууд” НҮТББ байгуулан мод тарих ажлыг 2020 оноос эхлүүлсэн аж. Тэд гурван жилийн хугацаанд 8000 гаруй мод, бут, сөөгийг тарих ажлыг Алтай суманд зохион байгуулсан байна.
Мөн энэ онд Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит Хилийн цэргийн 0214 р ангийн алба хаагчид, иргэдтэй хамтран заган ойг нөхөн сэргээх, тарималжуулах ажлыг санаачлан хийж 20 мянган ширхэг бортоготой заг тарих ажлыг зохион байгуулж байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.