АНУ-ын стратегийн цөмийн хүчний сургуулилалт эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-11 12:43:09

НЬЮ-ЙОРК. /apa/. АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал (USSTRATCOM) цөмийн хүчнийхээ бэлэн байдлыг шалгах “Global Thunder 23” жил тутмын сургуулилалтаа дөрөвдүгээр сарын 11-нд эхлүүлнэ гэж тус командлалын хэвлэлийн алба мэдээлжээ.  


Ийм сургуулилалтуудыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд аль нэг улсын үйл ажиллагааны хариуд явуулаагүй гэдгийг онцолжээ. “Global Thunder 23”-ын гол зорилго нь цөмийн хүчний бэлэн байдал болон стратегийн тогтоон барих чадавхыг дээшлүүлэх юм. 


Хэвлэлийн албаны мэдээлснээр, Их Британи зэрэг АНУ-ын гол холбоотнууд оролцох бөгөөд сургуулилалт хийх хугацаанд бөмбөгдөгч онгоцуудын нислэгийн тоог нэмэгдүүлнэ.


Связанные новости