“Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүчний сайд нар уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/.
“Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүчний
сайд нар Японы хойд нутгийн Саппоро хотноо энэ долоо хоногийн сүүлчээр уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдлын асуудалд
гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын гол сэдвүүдийн нэг нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зорилт дэвшүүлэх эсэх асуудал байх юм.
АНУ, Их Британи уг санааг дэмжиж байгаа бол Япон дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудад синтетик түлш хэрэглэхийг уриалах төлөвтэй байна. Японд шатахуун-цахилгаан хосолсон хөдөлгүүртэй автомашинууд цахилгаан тээврийн хэрэгслүүдээс илүү түгээмэл хэвээр байгаа юм.
Түүнчлэн санал зөрөлдөөн үүсгэж буй бас нэгэн асуудал бол нүүрс юм. Европын орнуудын хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ашиглахаа зогсоох тодорхой хугацаа товлохыг хүсэж байна. Харин Япон улс цахилгаан эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хангахад олборлодог түлшүүдийг чухал үүрэгтэй гэж үзэж байна.
Мөн АНУ-Хятадын
өрсөлдөөн, Украины дайн гол асуудлууд
хэвээр байна. Зохион байгуулагч орны хувьд Япон улс ирэх тавдугаар сард Хирошима
хотноо болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө эдгээр
асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байна.