Тайванийн эргэн тойронд Хятадын цэргийн сургууль эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НАНЖИН. /Xinhua/. Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн командлал бямба гарагт Тайвань арлын эргэн тойронд байлдааны бэлэн байдлын эргүүл, цэргийн сургуулилалт эхлүүлжээ.
Сургуулилалт өмнө нь төлөвлөсний дагуу Бээжингийн цагаар дөрөвдүгээр сарын 8-наас 10-ныг хүртэл үргэлжлэх аж.
Тайваний хоолойн тэнгисийн бүс, агаарын орон зай, арлын хойд болон өмнөд эрэг, түүнчлэн арлын зүүн хэсэгт эргүүл, сургуулилалт явагдаж байна гэж командлалын хэвлэлийн төлөөлөгч Ши И мэдэгдэв.
Энэхүү ажиллагаа нь "Тайванийг тусгаар тогтнолуулахыг" эрмэлзэж буй салан тусгаарлах хүчин болон гадны хүчнийхэн хоорондын хуйвалдаан явуулга, тэдний өдөөн хатгасан үйл ажиллагаанд өгч буй хатуу анхааруулга болж байна гэж Ши И хэлээд Хятадын үндэсний бие даасан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд энэхүү ажиллагааг явуулах шаардлагатай гэж нэмжээ.