ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрийн залууст англи хэл сургах хөтөлбөрийг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн БШУГ, Арвайхээр сумын Социал Демократ залуучуудын холбооноос “Арвайхээртээ англи хэл сурцгаая” хөтөлбөрийг эхлүүлж байна.
Тус холбооноос хоёр сарын туршид оюуны боловсролын хэрэгцээг тодорхойлох судалгааг явуулсан бөгөөд нийт 1862 залуус хамрагдсаны 94.5 хувь нь англи хэл сурах нэн шаардлагатай байгааг дурджээ. Тиймээс эхний ээлжинд Арвайхээр сумын 500 иргэнд англи хэлний ярианы мэдлэг, чадвар олгох 3 сарын сургалтыг эхлүүлж, цаашид үе шаттай үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
“Book bridge” Олон улсын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг “Номын гүүр” сургалтын төв болон ерөнхий
боловсролын сургуулиудын англи хэлний багш нар ментороор ажиллаж, сургалтыг
чиглүүлэх аж. Мөн шилдэг 10 суралцагчид “Номын гүүр” сургалтын төвийн англи
хэлний нэг сарын сургалтад хамрагдах эрхийг олгох бол шилдгийн шилдэг нэг суралцагчийг
Филиппин Улсад нэг жил сурах эрхээр шагнахаа зохион байгуулагчид мэдэгдлээ.
Сургалтыг цахим, танхим, клубийн
хэлбэрээр зохион байгуулах ба бүртгэлийг 4 дүгээр сарын 7 хүртэл авч, энэ сарын
10-ны өдрөөс хичээллэж эхлэх юм.