Наймдугаар сарын 31-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА10.00 цагт Багш хөгжлийн ордонд БНСУ-Монгол улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монголд ирж буй багш нарыг БСШУЯ-ны төлөөлөл хүлээн авна.
10.00 цагт “Хөдөө аж ахуйн маркетинг төсөл”-ийн хүрээнд Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт вакцины хөргүүртэй авто машин бэлэглэх арга хэмжээ ХХААХҮЯ-нд болно.
11.00 цагт МҮЭХ-нд Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны үлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын байранд “Хэв журмын урамшилт эргүүл” болон "Ухаалаг цагдаа" төслийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.
13:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4-р давхарын хурлын танхимд "СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ" танилцуулах өдөрлөг болно.